Цаст-Уул дуугаа дуулж байна, Цаст-Уул бүжгээ хийж байна!!!🏃‍♀️🏃🕺🏃🏃‍♀️
Бид нар бүгдийг бүтээнэ, бид нар бүгдийг сөнөөнө!!!🏃‍♀️🏃🕺🏃🏃‍♀️

Парис экидений хөтөлбөр:

  • 11 сарын 4 (Хагас сайн)
    Дугаар авах
    10:00-19:00
    Gymnase Emile-Anthoine (accès par la place de Sydney)
    Дугаар авах хүн заавал өөрийн ID (titre de séjour) заавал авчирна.

Дугаар авахдаа багаас нэг хүн эсвэл нилээд хүн байсан ч болно. Энэ өдөр ирж чадахгүй, чадаагүй хүмүүс нь бүтэн сайны өглөө ирээд багын хүмүүсээсээ дугаараа аваарай.
Хамтдаа дугаар авмаар байгаа хүмүүс Сигнал груп рүү бичээрэй.
Эрүүл мэндийн бичгээ эртбүртгүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа❤️!! 

  • 11 сарын 5 (Бүтэн сайн)
    ТЭМЦЭЭН!

Цуглах газар:

Эйффел цамхагийн яг доор (доорхи 3 орцоор орж болно)
– Par l’avenue de Suffren (via la place de Sydney)
– Par le quai Jacques Chirac (jusque 8h30) puis par la rue Jean Rey
– Par le pont d’Iéna

Эхлэх цаг:
Эхний хүн 09:00-с гүйж эхэлнэ. 08:30 гэхэд байраа эзэлсэн байх ёстой.

Өглөө 08:00-с цуглах хүмүүс:
Буухианы эхний 5km (relay-1), хоёр дахь хүн 10km (relay-2)
Өглөө 09:00-с цуглах хүмүүс:
Гурав дахь хүн 5km (relay-3)
Өглөө 10-с ирэх хүмүүс:
Буухианы 4 дэхь хүн 10 km (relay-4), 5 дахь хүн 5 km (relay-5), сүүлчийн хүн 7km (relay-6)

Дээрхи цаг нь барагцаа цаг болно. Учир нь заримдаа зарим галт тэрэг, метро хаасан байдаг, мөн ирээд хувцасаа хадгалуулах (маш их очертой бдг!), тойлет орох (маш их очертой бдг!), тэмцээний дугаараа багын хүнээсээ авах (том талбайд бие биенээ хайж маш их цаг авдаг) тул дээрхи цагийг бага зэрэг эрт бичсэн байгаа.

  • Үдээс хойш:
    Тэмцээний дараа HELOU SUSHI-д хоол идэх, медалиа угаах ^^
    АНХААР: Хоолонд орох хүмүүс ирцээ заавал Анарт өгөөрэй.

Тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй энэ линкнээс уншаарай:
Юу авчрах, юу өмсөх, юу бэлдэх, гэх мэт.

Удахгүй уулзацгаая 🙂

Намайг дагаад цэнгэ, намайг дагаад цэнгэ!!!🏃‍♀️🏃🕺🏃🏃‍♀️

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн