Сайн байцгаана уу, Mont Blanc-ий хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе.
Байр, унааны талаар бага зэргийн өөрчлөлт орууллаа. Дор бүрнээ шалгаарай. Энэ удаа 25 хүн явж байгаа тул бүгдээрээ бие биенээ бодолцъё. 25 хүний сэтгэлд 100% нийцэхээр хөтөлбөр гаргах бас хүндрэлтэй. Энд хэдий тойм хөтөлбөр гаргаж байгаа ч очоод бас өөрчлөгдөх магадлал өндөр шүү. Сайхнаар эсвэл хэцүүгээр аль алинаар өөрчлөгдөхийг бид таашгүй.
Энэ олон хүний байрыг бидний өмнөөс захиалаад, төлбөрөө бүгдийг нь аль хэдийн төлсөн Азаа, Дээгийд маш их талархаж байгаа шүү.
Маргааш дугаараа хэрхэн авах, байрнуудын барьцаа мөнгө, хоол хүнсний зохицуулалт, хот доторхи унаа, байр-2 т 1 сул орны мөнгийг хэрхэн хамтарч төлөх гэх мэт дэлгэрэнгүй бичнэ. Санал бодлоо бичээрэй манайхан.
Унаа:
22нд вагоноор түрүүлж очих Нараа, Ганаа эгч 2 хотын төвөөсөө TER д суугаад байрандаа очиж байгаарай. Машинтай хүмүүс эрт очвол тосоод авна. Оройтож очвол доорхи зурагны дагуу яваад очоорой. Цэнхэр нь байр-1 шар нь байр-2 ,төвөөсөө тасалбар нь 5.10€ юм шиг байна. Өглөө 7:28 – 20:28 хүртэл. ТУЙИЭХ (TER) Байнга байдаг юм байна. Байрны хаяг хувийн мессэжээр бичсэн тул өөрсдөө бас давхар шалгаарай.
23нд вагоноор очих Барбаяр, Байгалаа хотын төвдөө байж байгаад дугаараа аваад хамтдаа очих болно.
Байр:
Нараа ах, Чимкаг Байр-1 руу оруулж өөрчиллөө. Одоогоор байр-1 нь 16 хүн байрлахаар байна. Байр-2-т харин сул 2 ор гарна. Ор хөнжлийн даавуу, хөнжил гудсыг харин байр-2 с зөөж авчирсан нь амар байж магадгүй, Парисаас авчирч байсанаас Чимка, Нараа ах. Тэнд очоод Байр-1-т олуулаа хонох боломжгүй болбол байр-2 луу хүрээд ирээрэй.
Тэмцээний талаар:
Нэгтгэсэн байдлаар:
Унаа
Нараа ахын машинаар явах хүмүүс ирж очих 100 еврог төлөх болно. Төлбөрөө 6 сарын 14ний дотор төлж барагдуулах юм.
Chamonix дотор Нараа ахын машинд суух хүмүүс тэндээ бензиний мөнгөө тооцож төлнө.
Байр
22 (Пүрэв) гаригт ирээд Байр-1-т хоноод, 23-наас Байр-2-т орох хүмүүс (Анар, Гэрлээ, Дэлгэрмаа, Манлай) өөрсдийн ор хөнжлийн даавуу, алчуураа авчраарай. Байр-1 бас Байр-2 т яг захиалсан хүний тоогоор ор хөнжлийн даавуу байгаа тул ингэж бэлдэж авчирсан нь дээр болуу.
Мөн байрны 1 хоногийн зөрүү мөнгө болох 11 еврог бүгд Том Дээгийд төлөөрэй. Том Дээгий нийт 5 том хүнээр (Анхаа, Том Дээгий, Билгүүн, Дамдин, Заяа) төлсөн. Тиймээс Анар, Гэрлээ, Дэлгэрмаа, Манлай нар тус бүр 11 еврог Том Дээгийд шилжүүлээрэй. PayLib-р шилжүүлж болно.
Авч явах шаардлагатай зүйлс
23км:
- Жижиг гүйлтийн цүнх
- Гар утас
- Ус – 500 ml
- Юүдэнтэй, ус нэвтэрдэггүй хүрэм
- Ослын хөнгөн цагаан хөнжил/нөмрөг ( Couverture de survie)
- Шүгэл
- Хуванцар эсвэл резинэн аяга
- Цаг агаараас шалтгаалаад авчирч болох зүйлс:
- Малгай
- Таяг
- Бээлий
23км-ийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дараад уншаарай.
10км:
- Ус – 500 ml
- Хуванцар эсвэл резинэн аяга
- Цаг агаараас шалтгаалаад авчирч болох зүйлс:
- Ус нэвтэрдэггүй хүрэм (gore tex type)
10км-ийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дараад уншаарай.
Vertical (3.8km):
- Ус – 500 ml
- Хуванцар эсвэл резинэн аяга
- Цаг агаараас шалтгаалаад авчирч болох зүйл:
- Ус нэвтэрдэггүй хүрэм (gore tex type)
Vertical-ийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дараад уншаарай.
Анхаарах зүйлс
23км-т анхаарах зүйлс:
23км-т анхаарах хамгийн чухал зүйл нь хэтэрхий удаан гүйвэл тэмцээний дундаас хасагдах болно.
Доорхи 2 цэгт гүйгчийн цагийг хэмжигч байрлуулсан байх болно.
12 дахь км-т байх амралтын зогсоол (Montroc) : Хэрвээ хамгийн сүүлийн давалгаа + 2h30 с удаан гүйсэн бол хасагдана.
18 дахь км-т байх амралтын зогсоол (La Flégère) : Хамгийн сүүлийн давалгаа + 4h30 с удаан гүйсэн бол хасагдана.
Хасагдах дүрэм: Дугаарын (dossard)-ийн баруун доод буланг тайрна. Ингэснээр медал авахгүй, тэмцээнд орсон гэж тооцогдохгүй ба тусгай автобусаар зөөж доошоо буулгана. Хэрвээ гүйгч өөрөө хасагдсан ч тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүсвэл үргэлжлүүлж болно, гэхдээ медал авахгүй мөн тэмцээнд гүйсэн гэж тооцохгүй. Дээрхи шийдвэрийг 2 зогсоолд үйлчилж байгаа сайн дурын ажилтанууд гаргах ба хэрвээ сайн дурын ажилтаныг үл ойшоох, шийдвэрийг хүндэтгэхгүй тохиолдолд насан туршдаа Marathon du Mont Blanc-д орохыг хориглох болно.
10км-т анхаарах зүйлс:
10км-т ууланд авиралтын таяг бариж гүйхийг хориглоно.
Цагийн хамгийн их хэмжээ 2 цаг 30 мин. Үүнээс удаан гүйвэл тэмцээнд орсон гэж тооцохгүй.
3.8км-т анхаарах зүйлс:
Дугаараа 23нд авч болох ба дор хаяж 1 цагийн ирнэ үү. Тэмцээн 17h-с эхлэх тул 16h хүртэл дугаар тараана.
2022 онд авч явсан юмны жагсаалт (жишээ):
Гүйлтийн малгай
Гүйлтийн подволк
Гүйлтийн бра
Гүйлтийн шорт
Дотуур хувцас
Гүйлтийн оймс
Гүйлтийн пүүз
Гүйлтийн аяга
Марафоны цүнх
Борооны цув
Ослын хөнжил
Шүгэл
Gel énergétique
Өмд
Цамц
Долипран
Нарны тос
Тампон, дамск
Хоол:
24(хагас сайн) гүйлтийн дараа BBQ хийж иднэ. Шорлогны махыг Парисаас авч явах талаар одоогоор ярилцаж байгаа.
DJ сеттэй хүн байвал холбогдоорой. Гэрлээ DJ хийнэ.
Байрны талаар дэлгэрэнгүй линк авахыг хүсвэл сайтдаа гишүүнээр бүртгүүлээд доорхи хаягаас хараарай. Эсвэл Дөлгөөн, надаас асуугаарай.