Сайн байцгаана уу, Mont Blanc-ий хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе.
Mont Blanc ирж очих, Chamonix дотор явах унааны талаар оруулаа. Өөрсдийн мэдээллийг нарийн шалгаарай.
(Одоогоор хүчин чадал муутай компьютерээс скрийншот хийгээд бүрзгэр гарлаа. Өнөө орой, энэ зургийг илүү тодоор солих болно).
Унаа
Нараа ахын машинаар явах хүмүүс ирж очих 100 еврог төлөх болно. Төлбөрөө 6 сарын 14ний дотор төлж барагдуулах юм.
Chamonix дотор Нараа ахын машинд суух хүмүүс тэндээ бензиний мөнгөө тооцож төлнө.
Байр
Тэмцээний товоос шалтгаалаад зарим хүмүүс 22нд явахаар болсон байгаа (Манлай, Гэрлээ). Бас анхнаасаа 22нд явна гэж саналаа өгсөн хүмүүс байгаа (Ганчимэг эгч, Анар, Чимка, Азаа, Нараа, Дөөкөө, Шижрээ) эдгээр хүмүүс бас 22нд явна.
Эхний өдрөө Байр-1 т байрлана. 2 дахь өдрөөс байр-2 луу орно. Тиймээс байрны зөрүү мөнгө 11 евро хоорондоо тохироод солилцоорой.
Эрүүл мэндийн бичиг
Одоогоор Гэрлээгээс бусад нь бүгд эрүүл мэндийн бичиг accepte болсон байгаа гэж бодож байна. Хэрвээ зөвшөөрөгдөөгүй бол маш яаралтай холбогдох, эрүүл мэндийн бичгээ сайт руу нь хийгээрэй.
Хүүхдүүдийн эрүүл мэндийн бичиг:
2км, 800м орох хүүхдүүдэд 2 боломж байгаа.
1-т хэрвээ доорхи линкээр ороод бүх асуултанд NO гэж хариулсан бол эрүүл мэндийн бичиг хэрэггүй.
2-т хэрвээ энэ анкетанд 1 удаа YES гэж хариулах юм бол заавал эрүүл мэндийн бичих хэрэгтэй.
(Асуултын жишээ: Es-tu allé (e) à l’hôpital pendant toute une journée ou plusieurs jours ?
As-tu été opéré (e) ?
As-tu beaucoup plus grandi que les autres années ?)
Анкетын линк энд дарна уу.
Эрүүл мэндийн ДААТГАЛ
Дөлгөөн урьд нь тайлбарласанаар бид Цаст-Уул клубийн албан ёсны эрүүл мэндийн даатгалтай тул тэрийг ашиглана.
Үүний тулд заавал клубийн гишүүн болох ёстой. Албан ёсны өөрийн мэдээллийг өгсөнөөр аваарь, ослын үед бидний даатгал хүчин төгөлдөр үйлчлэх юм. Энэ даатгалын улмаас бид гишүүнчлэл болохын тулд өөрсдийн ID картын хуулбар даатгалын компани руу илгээдэг байгаа. ID-г зөвхөн нарийн бичгийн дарга Дөлгөөн хариуцах ба бид ямар нэг байдлаар гадагш мэдээллиг алдахгүй байх тал дээр маш сайн арга хэмжээ авсан байгаа.
Цаст-Уулын гишүүн болохгүйгээр даатгалд хамрагдах тохиолдолд Mont Blanc албан ёсны даатгалд хамрагдаж болно. 1 хүний 4 евро. Сайтаар нь ороод хамрагдана.
Хүүхдийн гүйлтийн тэмцээний даатгал:
Хүүхдүүд (2км, 800м ) аль аль эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Хүүхдүүд гишүүн болоход 25 евро төлөх учир, 1 удаагийн даатгалаар орсон нь дээр болуу гэж бодож байна. Асран хамгаалагчид нь өөрсдөө шийдээрэй.
Даатгалын линк нь энд байна.
Бэлтгэл
23км-ийн бэлтгэл:
Анар та бүхэнд тус бүрт 23км-ийн бэлтгэлийн хөтөлбөр илгээсэн байгаа.
10км-ийн бэлтгэл:
Анар удахгүй илгээх болно. Адидасын бэлтгэлээ үргэлжлүүлж байгаарай.
Vertical-ийн бэлтгэл:
10км бэлтгэлийг хөнгөвчлөөд, илүү өгсүү газар бэлтгэл хийгээрэй.
Авч явах шаардлагатай зүйлс
Vertical (3.8km):
- Ус – 500 ml
- Нэг удаагийн аяга
10км:
- Жижиг гүйлтийн цүнх
- Ус, салхи нэвтэрдэггүй хүрэм
- Ус – 500 ml
- Нэг удаагийн аяга
23км:
- Жижиг гүйлтийн цүнх
- Гар утас
- Ус – 500 ml
- Юүдэнтэй ус, салхи нэвтэрдэггүй хүрэм
- Нөмрөг ( Couverture de survie)
- Шүгэл
- Аяга
Бусад мэдээлэл
Аялалын хөтөлбөр, BBQ, DJ night, шилдэг бүжигчин шалгаруулах гэх мэдээлэл тун удахгүй орох болно.