Ekiden de Paris

Парис Экидэн тэмцээний өдөр түгээмэл асуулт, хариулт:

Парис Экидэн тэмцээний өдөр түгээмэл асуулт, хариулт:

  • Өглөө хаана уулзах вэ?
    Тэмцээний өглөө Stade Emile Anthoine (Эйфелийн цамхагийн хажууд байдаг гүйлтийн талбай) уулзана. Хавсралт зургаас хараарай.
  • Хэдээс цуглах вэ?
    Өглөө 08:00-с цуглах хүмүүс:
    Буухианы эхний 5km (relay-1), хоёр дахь хүн 10km (relay-2)
  • Өглөө 09:00-с цуглах хүмүүс:
    гурав дахь хүн 5km (relay-3)
  • Өглөө 10:00-с цуглах хүмүүс:
    Буухианы 4 дэхь хүн 10 km (relay-4), 5 дахь хүн 5 km (relay-5), сүүлчийн хүн 7km (relay-6)
    Дээрхи цагийг сайн бариарай, эрт ирж болно. Гэхдээ битгий хоцроорой. Хэрвээ галт тэрэг хоцрох, ямар нэг байдлаар хоцорвол багийн гишүүд нь хэцүүдэх болно.
  • Өглөө юу, юу авчрах вэ?
    Уух усны сав, эсвэл хуванцар аяга (цаанаас ус өгөхгүй, бэлэн усны гоожуурнууд тавьсан бн),
    ДУЛААН ХУВЦАС (бороотой хүйтэн бх болно), болж өгвөл өвлийн урт куртик байвал сайн. Ачаатай ирээд ачаагаа хадгалуулна.
  • Ачаа тавих газар хаана байгаа вэ?
    Гүйлтийн тойргийн дотор Consignes гэж улбар шар өнгөөр бичсэн газар тавина.
  • Гараа хаана байгаа вэ?
    Зураг дээрхи BOX GRAND PUBLIC гэж ЦЭНХЭР өнгөөр бичсэн хэсэгт бид буухиагаа дамжуулна, гүйж эхэлнэ.
  • Бариа нь хаана вэ?
    Зураг дээрхи гүйлтийн тойргийн дотор Аrrivée (А) гэж ЯГААН өнгөөр бичсэн газар.
    Нэг багаас хамгийн сүүлийн (7км) гүйх хүн барианд орно, бусад хүмүүс зураг дээрхи BOX GRAND PUBLIC гэсэн газар буухиагаа дараагийн хүндээ өгнө. Тиймээс багын хамгийн сүүлийн хүн л хаана барианд орохоо харж авах юм.
  • Ямар хувцастай гүйх вэ?
    Бэлтгэл хийхдээ өмсдөг хувцастайгаа гүйхэд болно. Өглөө хүйтэн тул өмд, нимгэн цамц. Хэрвээ амархан халууцдаг хүн бол подволк.
  • Солих хувцас юу авчрах вэ?
    Дулаан куртик, дулаан цамц, дулаан өмд авчраарай. Ачаанд өгөөд, гүйж ирээд солиод өмсөнө.
  • Метро, RER C-н ямар зогсоол дээр бууж очих вэ?
    Métro 6 (Bir Hakeim ou Trocadéro)
    Métro 9 (Iéna ou Trocadéro)
    RER C (Champs de Mars-Tour Eiffel)Анхаар!!! Бусад зогсоолыг хаасан байж магадгүй, аль болох дээрхи 3 дээр бууж ирэхийг бодоорой.
  • Машинаар ирнэ. Хаана машинаа зогсоох вэ?
    Эйффелийг тойроод 1км, эсвэл 500м газрыг хаасан байгаа тул өглөө эрт гараад машинаа байршуулаад, алхаад ирнэ.
  • Хөгжөөн дэмжигчид хаана байх вэ?
    Хөгжөөн дэмжигчдийг “Гараа” гэсэн газар оруулахгүй тул гүйх мартшрутын дагуу хөгжөөн дэмжээрэй гэж хэлээрэй.
  • Тэмцээний өмнөхь орой юу идвэл сайн бэ?
    Маш их калоритай паста, карбонара, pâtes, шпагетти, пизза, тирамисү гэх мэт хүнд хоол идээрэй. Гэхдээ мах маш удаан шингэдэг тул мах их идэх шаардлага байхгүй.
    Их калоритай хоол идэж байгаа нь энергиэ нөөцөлж байгаа гэсэн үг шүү.
  • Маргааш өглөө юу идэх вэ?
    Хөнгөн хооллоно. Банана эсвэл 1 өндөг, кофе гэсвэл каффеин ихтэй цай уух гэх мэт. Өглөө ирэхэд гэхдээ Гараа-н дээр банана өгч байсан санагдаж байна.
  • Би ойрд завгүй сайн бэлдэж амжаагүй, багийнхаа онооноос чангаах бол уу?
    Тийм зүйлд битгий санаа зовоорой. Гүйлтийн тэмцээн бол амь амьдрал биш. Энэ бол бид цагаа зөв зохистой, хөгжитэй өнгөрөөх нэг завшаан төдий юм. Тиймээс хэрвээ завгүй байсан байж хажуугаар нь тэмцээнд орж байгаа бол мундаг байна гэж хэлье!! Гэхдээ 6 багаас шилдэг баг шалгаруулна😆

Уулзах газар

Маршрут

Буухиа дамжуулах байдал