Бэлтгэл

Бүтэн сайн өдөр бүрийн өглөө 09:00 цагаас Парисын аль нэг цэцэрлэгт хүрээлэн, Сейн эрэг дагуу, уулын замаар гэх мэтээр байршлаа сольж гүйлт зохион байгуулдаг. Анх 2019 онд байгуулагдахдаа зөвхөн Сена мөрний дагуу гүйж байсан ч сонирхолтой байлгах үүднээс долоо хоног бүр өөр газар гүйдэг байхаар тогтсон.

⚠️ Анх удаа бэлтгэлд ирж байгаа тохиолдолд заавал [email protected] руу мэйл бичиж шинээр ирж байгаагаа мэдэгдээрэй. Цэцэрлэгт хүрээлэнд тойрч гүйдэг тул бидэнд мэдэгдэлгүй ирсэн ч гүйх замдаа таарах боломжтой.

Харин хотоор гүйх эсвэл ууланд гүйх тохиолдолд заавал урьдчилан холбогдох хэрэгтэй.