Мөдхөн хүсэн хүлээсэн тэмцээн маань болж бас нэгэн сайхан дурсамжийг хамтдаа бүтээлцэх нь ээ. 🤩
Та Францын хамгийн алдартай 10км -т оролцох гэж байна бэлэн үү. 🙌🏻😎
Бидний гүйх маршрут :
Энэ жил эрүүл мэндийн бичиг ямарч буцаалтгүй бүгд цагтаа бэлэн болсон байна. 😌🥳🥳🥳
Доссард :
Мэйлд ирсэн QR код болон ID хоёроо сонгосон салбартaa аваад очиход болох нь ээ. Мэдээллээ явуулж буй гишүүддээ баярлaлаа. 🩵🩵🩵
Доссард очиж авахдааа Адидас 10К -ын зүгээс бэлдсэн янз бүрийн эвентүүдэд захиалга хийгээд үнэгүй орж болох юм байна шүү. Гүйлтэд зориулсан үсний тусгай сүлжилт хийдэг үсчин хүртэл байна гэнэ.🤩 💇🏻♀️
Гүйх өглөө :
Бүх зүйлээ урьдчилаад бэлдсэн байхад сандрах зүйлгүй дээ.
- Гүйлт эхлэх цэг : Tour Eiffel, sur le pont d’Iéna
- Бариа : Quai Jacques Chirac, Stade Emile Anthoine
- Хувцас хадгалах цэг : stade Emile Anthoine , Цүнхтэй хувцасаа байршуулахыг хүсвэл өглөө 6h45 -аас онгойх юм байна шүү.
- Сонгосон цагаараа байрлалаа эзлээд зогсоно. Доорхи зурагнаас мэдээллээ нягтлаарай.
- Гүйх өглөө 08h30 stade Emile Anthoine дээр уулзаад хамтдаа бариа руу явцгаая. Хоцрохгүй байхыг хичээгээрэй!!!
Хооллолтондоо хэрхэн анхаарах вэ?
Гүйлтийн өмнөх өдөр гүйхгүй энергээ нөхөж уураг сайтай хоол идэж амарна.
Анхаарах зүйл : шарсан хуурсан, түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Гүйх үеэр цанх татах эрсдэлтэй байдаг.
Гүйх өглөө : Хэт их юм идэхгүй байх. Банана г.м хөнгөн юм идэх.
Гүйх үеэр хэт их ус уухгүй байх.
За ингээд бүх гишүүддээ гүйлтэд нь амжилт хүсьеэ!!!!!! 💪🏻
Баярлалаа.😘