Mont Blanc update 12 juin

Сайн байцгаана уу, Mont Blanc-ий хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе.

Mont Blanc ирж очих, Chamonix дотор явах унаа, байшин, тэмцээний талаархи мэдээлэл орууллаа.

Унаа

Нараа ахын машинаар явах хүмүүс ирж очих 100 еврог төлөх болно. Төлбөрөө 6 сарын 14ний дотор төлж барагдуулах юм.
Chamonix дотор Нараа ахын машинд суух хүмүүс тэндээ бензиний мөнгөө тооцож төлнө.

Байр

22 (Пүрэв) гаригт ирээд Байр-1-т хоноод, 23-наас Байр-2-т орох хүмүүс (Анар, Чимка, Гэрлээ, Дэлгэрмаа, Манлай) өөрсдийн ор хөнжлийн даавуу, алчуураа авчраарай. Байр-1 бас Байр-2 т яг захиалсан хүний тоогоор ор хөнжлийн даавуу байгаа тул ингэж бэлдэж авчирсан нь дээр болуу.
Мөн байрны 1 хоногийн зөрүү мөнгө болох 11 еврог бүгд Том Дээгийд төлөөрэй. Том Дээгий нийт 5 том хүнээр (Анхаа, Том Дээгий, Билгүүн, Дамдин, Заяа) төлсөн. Тиймээс Анар, Чимка, Гэрлээ, Дэлгэрмаа, Манлай нар тус бүр 11 еврог Том Дээгийд шилжүүлээрэй. PayLib-р шилжүүлж болно.

Эрүүл мэндийн бичиг

Хүүхдүүдийн эрүүл мэндийн бичиг:
2км, 800м орох хүүхдүүдэд 2 боломж байгаа.
1-т хэрвээ доорхи линкээр ороод бүх асуултанд NO гэж хариулсан бол эрүүл мэндийн бичиг хэрэггүй.
2-т хэрвээ энэ анкетанд 1 удаа YES гэж хариулах юм бол заавал эрүүл мэндийн бичих хэрэгтэй.
(Асуултын жишээ: Es-tu allé (e) à l’hôpital pendant toute une journée ou plusieurs jours ?
As-tu été opéré (e) ?
As-tu beaucoup plus grandi que les autres années ?)
Анкетын линк энд дарна уу.

Эрүүл мэндийн ДААТГАЛ

Дөлгөөн урьд нь тайлбарласанаар бид Цаст-Уул клубийн албан ёсны эрүүл мэндийн даатгалтай тул тэрийг ашиглана.
Үүний тулд заавал клубийн гишүүн болох ёстой. Албан ёсны өөрийн мэдээллийг өгсөнөөр аваарь, ослын үед бидний даатгал хүчин төгөлдөр үйлчлэх юм. Энэ даатгалын улмаас бид гишүүнчлэл болохын тулд өөрсдийн ID картын хуулбар даатгалын компани руу илгээдэг байгаа. ID-г зөвхөн нарийн бичгийн дарга Дөлгөөн хариуцах ба бид ямар нэг байдлаар гадагш мэдээллиг алдахгүй байх тал дээр маш сайн арга хэмжээ авсан байгаа.

Цаст-Уулын гишүүн болохгүйгээр даатгалд хамрагдах тохиолдолд Mont Blanc албан ёсны даатгалд хамрагдаж болно. 1 хүний 4 евро. Сайтаар нь ороод хамрагдана.

Хүүхдийн гүйлтийн тэмцээний даатгал:
Хүүхдүүд (2км, 800м ) аль аль эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Хүүхдүүд гишүүн болоход 25 евро төлөх учир, 1 удаагийн даатгалаар орсон нь дээр болуу гэж бодож байна. Асран хамгаалагчид нь өөрсдөө шийдээрэй.
Даатгалын линк нь энд байна.

Бэлтгэл:

23км-ийн бэлтгэл:
Анар та бүхэнд тус бүрт 23км-ийн бэлтгэлийн хөтөлбөр илгээсэн байгаа.

10км-ийн бэлтгэл:
Анар та бүхэнд тус бүрт 10км-ийн бэлтгэлийн хөтөлбөр илгээсэн байгаа.

Vertical-ийн бэлтгэл:
10км бэлтгэлийг хөнгөвчлөөд, илүү өгсүү газар бэлтгэл хийгээрэй.

Авч явах шаардлагатай зүйлс

23км:

  • Жижиг гүйлтийн цүнх
  • Гар утас
  • Ус – 500 ml
  • Юүдэнтэй, ус нэвтэрдэггүй хүрэм
  • Ослын хөнгөн цагаан хөнжил/нөмрөг ( Couverture de survie)
  • Шүгэл
  • Хуванцар эсвэл резинэн аяга
  • Цаг агаараас шалтгаалаад авчирч болох зүйлс:
    • Малгай
    • Таяг
    • Бээлий

23км-ийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дараад уншаарай.

10км:

  • Ус – 500 ml
  • Хуванцар эсвэл резинэн аяга
  • Цаг агаараас шалтгаалаад авчирч болох зүйлс:
    • Ус нэвтэрдэггүй хүрэм (gore tex type)

10км-ийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дараад уншаарай.


Vertical (3.8km):

  • Ус – 500 ml
  • Хуванцар эсвэл резинэн аяга
  • Цаг агаараас шалтгаалаад авчирч болох зүйл:
    • Ус нэвтэрдэггүй хүрэм (gore tex type)

Vertical-ийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дараад уншаарай.

Анхаарах зүйлс

23км-т анхаарах зүйлс:

23км-т анхаарах хамгийн чухал зүйл нь хэтэрхий удаан гүйвэл тэмцээний дундаас хасагдах болно.

Доорхи 2 цэгт гүйгчийн цагийг хэмжигч байрлуулсан байх болно.

12 дахь км-т байх амралтын зогсоол (Montroc) : Хэрвээ хамгийн сүүлийн давалгаа + 2h30 с удаан гүйсэн бол хасагдана.

18 дахь км-т байх амралтын зогсоол (La Flégère) : Хамгийн сүүлийн давалгаа + 4h30 с удаан гүйсэн бол хасагдана.

Хасагдах дүрэм: Дугаарын (dossard)-ийн баруун доод буланг тайрна. Ингэснээр медал авахгүй, тэмцээнд орсон гэж тооцогдохгүй ба тусгай автобусаар зөөж доошоо буулгана. Хэрвээ гүйгч өөрөө хасагдсан ч тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүсвэл үргэлжлүүлж болно, гэхдээ медал авахгүй мөн тэмцээнд гүйсэн гэж тооцохгүй. Дээрхи шийдвэрийг 2 зогсоолд үйлчилж байгаа сайн дурын ажилтанууд гаргах ба хэрвээ сайн дурын ажилтаныг үл ойшоох, шийдвэрийг хүндэтгэхгүй тохиолдолд насан туршдаа Marathon du Mont Blanc-д орохыг хориглох болно.

10км-т анхаарах зүйлс:
10км-т ууланд авиралтын таяг бариж гүйхийг хориглоно.
Цагийн хамгийн их хэмжээ 2 цаг 30 мин. Үүнээс удаан гүйвэл тэмцээнд орсон гэж тооцохгүй.

3.8км-т анхаарах зүйлс:
Дугаараа 23нд авч болох ба дор хаяж 1 цагийн ирнэ үү. Тэмцээн 17h-с эхлэх тул 16h хүртэл дугаар тараана.

2022 онд авч явсан юмны жагсаалт (жишээ):

Гүйлтийн малгай
Гүйлтийн подволк
Гүйлтийн бра
Гүйлтийн шорт
Дотуур хувцас
Гүйлтийн оймс
Гүйлтийн пүүз
Гүйлтийн аяга
Марафоны цүнх
Борооны цув
Ослын хөнжил
Шүгэл
Gel énergétique
Өмд
Цамц
Долипран
Нарны тос
Тампон, дамск

Хоол:
24(хагас сайн) гүйлтийн дараа BBQ хийж иднэ. Шорлогны махыг Парисаас авч явах талаар одоогоор ярилцаж байгаа.
DJ сеттэй хүн байвал холбогдоорой. Гэрлээ DJ хийнэ.

Байрны талаар дэлгэрэнгүй линк авахыг хүсвэл сайтдаа гишүүнээр бүртгүүлээд доорхи хаягаас хараарай. Эсвэл Дөлгөөн, надаас асуугаарай.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн